Хадгаламжийн данс Ерөнхий мэдээлэл

  • ТАНИЛЦУУЛГА
  • НӨХЦӨЛ
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Байгууллагынхаа илүүдэл мөнгөн хөрөнгийг найдвартай банкинд хадгалуулж, арвижуулах бол ХасБанкинд байгууллагын хадгаламжийн дараах төрлийн дансыг нээлгэх боломжтой. Үүнд:

ХУРИМТЛАХ -ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ

Энгийн хугацаатай хадгаламж. Гэрээний явцад хүссэн үедээ орлого хийх боломжтой.


УНДРАХ -ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ

Сар бүр хүүгээ зарлагаддаг хадгаламж. Мөнгөн хөрөнгөө банкинд хадгалуулахын хамт хадгаламжиндаа бодогдсон хүүгийн орлогыг авч ашиглах давуу талтай. Гэрээний явцад орлого хийхгүй.


ДЭВЖИХ -ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖ

ХасБанкны аль ч салбар тооцооны төв, Бизнес үйлчилгээний төвд хандан хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийх, сар бүрийн хүүгээ дансандаа авах боломжтой.


Давуу тал:

  • Хүүнээс хүү бодох;
  • Гэрээнд тусгасны үндсэн дээр хүүгээ хүссэн дансандаа авах;
  • Дансны мэдээллээ тогтмол хугацаанд болон хүссэн үедээ онлайн шалгах буюу цахим хүсэлт илгээн авах;

Харилцах дансаа интернэтээр www.e-xacbank.com, гар утсаар www.Amar.mn орон зайг үл хамааран удирдахаас гадна ХасБанкны Бизнес үйлчилгээний төвүүд болон орон даяар байрлах салбар нэгжүүдээр үйлчлүүлэх боломжтой.