Үнэт зүйл хадгалах үйлчилгээ нь танд үнэт зүйлсээ гал, усны аюул болон хулгайд алдахаас сэргийлэх хамгийн хямд зөв арга зам юм. Бид таны эдгээр зүйлсийг хамгийн найдвартайгаар хадгалан хамгаална.

Давуу тал:

  • Өндөр үнэ цэнэтэй зүйлсдээ санаа зовох зүйлгүй найдвартай хадгална;
  • Таны хайрцагт юу байгааг зөвхөн та л мэднэ;
  • Таны хайрцаг гадны нөлөөлөлд тэсвэртэй, тусгай зориулалтын давхар ханаар хуяглагдсан;
  • Таны эд зүйл хадгалж буй өрөөний хана, хаалга нь халдлагын эсрэг орчин үеийн 24 цагийн дохиолол хамгаалалтын системтэй;
  • Банкны нийтэд үйлчлэх цагаар та хэдэн удаа ч хайрцагаа ашиглаж болно;
  • Та өөрт шаардлагатай тооны хайрцгаа хүссэн хугацаагаар эзэмшиж болно;
  • Хайрцгийг хамтран эзэмшиж, итгэмжлэх боломжтой.

Хураамж, шимтгэл:

Хураамжийн төрөл1 сарын хураамж /төгрөгөөр/
Хайрцаг эзэмших гэрээ байгуулах -
Хайрцаг эзэмших гэрээ сунгах -
Хайрцагны төрөл Жижиг хайрцаг 10,000
Дунд хайрцаг 12,000
Том хайрцаг 15,000
Том хайрцаг 20,000
Хайрцагийн түлхүүр гээсэн тохиолдолд 10,000

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар.

Хуулийн этгээдийн хувьд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Хуулийн этгээдийг төлөөлөн ирэх хайрцгийг эзэмших эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэх эсхүл паспортын хуулбар.

САНАМЖ:

Хадгалуулах зүйл нь хүйтэн болон галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, элдэв үнэр гарах, шатамхай, дэгдэмхий, амархан муудах, орчин бохирдуулах, амархан урвалд орох химийн бодис байхыг хориглоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт холбогдох, мөн www.xacbank.mn цахим хуудаст хандана уу.