Тайлан
Тайлан
Санхүү, бүртгэлийн тогтолцоо, Дотоод хяналт
- САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО
- ДОТООД ХЯНАЛТ
ХасБанкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа нь Олон улсын стандарт, жишгийн дагуу үйл ажиллагааны хэрэгжүүлэлт болон хяналт, шалгалт гэсэн тусдаа нэгжүүдээр зохион байгуулагдсан. Санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нэгж нь Үйл Ажиллагааны Удирдлагын Газар болон салбар, тооцооны төвүүд юм. Үйл Ажиллагааны Удирдлагын Газрын Төлбөр Тооцооны Хэлтэс нь Бүртгэл Тооцооны Алба, Төлбөр Тооцоо Дамжуулах Алба, Картын Төлбөр Тооцооны Алба гэсэн нэгжтэйгээр банкны бүртгэл, тооцооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Санхүү, Бүртгэлийн Газар нь банкны хэмжээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлого журам боловсруулах болон бодлого, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Тус газар нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, НББОУС болон СТОУС, Сангийн яам, Монголбанкнаас батлан гаргаж мөрдүүлдэг журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.






