Төлбөрийн картын ач тус
- Авч явахад авсаархан- Бэлэн мөнгийг бодвол хөнгөн, авсаархан, урагдаж нугаларахгүй, төлбөр тооцоо хийхэд хялбар, түрийвч түнтийхгүй.
- Цэвэр цэмцгэр, эрүүл- Бэлэн мөнгө хэний ч халаасанд, хэний ч гарт баригдаж дамжин явж байдаг нийгмийн өмч бол төлбөрийн карт нь элдэв бохирдолт, вирусаас ангид, ахуйн хувьд цэвэрхэн.
- Цаг хугацаа хэмнэнэ- Бэлэн мөнгө хүлээлцэх, төлбөр тооцоо хийхтэй холбогдон гарах цаг хугацааг багасгана.
- Бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална- Бэлэн мөнгөтэй холбогдон гарах гээх, хулгайд алдах, дээрэмдүүлэх гэх мэт эрсдэлүүдээс хамгаалагдах боломжтой.
- Таны өөрийн санхүүгийн хяналт сайжирна- Та өөрийн өдөр тутмын хэрэглээ, мөнгөний зарцуулалт дээр тогтмол хяналт тавих боломжтой.
- Өөрийн зардлыг төлөвлөх боломжтой- Өөрийн дансны хуулга, Картын хэрэглээн дээр үндэслэж өөрийн цаашдын зардал тооцоог төлөвлөх боломжтой.
- “Хариулт байхгүй” гэсэн асуудалтай тулгарахгүй- Картаараа гүйлгээ хийсэн тохиолдолд та нэг ч төгрөг илүү төлөхгүй.
- Гадаад валютанд хөрвөх чадвар сайтай- Олон улсын эрхтэй карт нь Дэлхийн аль ч улсад хэрэглэгдэх боломжтой бөгөөд аль ч улсын валютанд хөрвөх чадвартай.
- Интернэт гүйлгээ хийх боломжтой- Дэлхийн аль ч өнцөгөөс өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүн, интернэтийн үйлчилгээг олон улсын эрхтэй картаа ашиглан худалдан авах, үйлчлүүлэх боломжтой.