Үндсэн үйлчилгээ

КАРТАНДАА ОРЛОГО ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭ

Картын дансанд Танаас өөр хэн ч орлого хийх боломжтой.

Та дараахь газруудаас картын дансандаа орлого хийх боломжтой. Үүнд:

  1. ХасБанкны салбар
  2. Сүлжээ банкны салбар (Голомт банк, Төрийн банк, Капитрон банк)
  3. Дотоодын банкууд
  4. Гадаадаас

ХасБанк, Сүлжээ банк болон Дотоодын банкны салбаруудаас картын дансанд орлого хийх нь маш хялбархан байдаг. Үүний тулд карт эзэмшигчийн овог нэр, картын дансны дугаар, банкны нэр, салбарын дугаарыг мэдэж байхад л хангалттай. ХасБанкны салбараас картын дансанд хийсэн орлого тухайн өдөртөө картын дансанд ордог. Харин сүлжээ банк болон дотоодын бусад банкнаас хийсэн орлого Монгол Банкаар дамждаг тул ажлын хоёр өдрийн дотор картын дансанд ордог.
ХасБанкны салбаруудыг энд дарж харна уу.

Таны картын дансанд гадаадаас мөнгө шилжүүлэх бол мөнгө гуйвуулагч нь карт эзэмшигчийн овог нэр, дансны дугаар, салбарын дугаар болон ХасБанкны SWIFT  кодыг мэдэж байх хэрэгтэй. Шилжүүлсэн мөнгө таны картын дансанд ажлын 3-5 хоногийн дотор ордог. ХасБанкны SWIFT кодыг энд дарж харна уу.

Анхааруулга: Гадаадаас шилжүүлсэн валют таны дансанд орохдоо таны картын дансны валютаар хөрвөн дансанд тань ордог болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл таны дансанд ам.доллар шилжүүлсэн байлаа гэхэд таны картын дансны валют төгрөгийнх бол гуйвуулсан ам.доллар тухайн өдрийн ХасБанкны ханшаар хөрвөн төгрөг болж таны дансанд байршина.

КАРТНААС БЭЛЭН МӨНГӨ АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Картын данснаас карт эзэмшигч та л бэлэн мөнгө авах эрхтэй.

Та дараахь газруудаас бэлэн мөнгө авах боломжтой:

  1. ХасБанкны салбараас
  2. Сүлжээ банкны салбараас
  3. Дотоодын банкнаас
  4. АТМ-ээс
  5. Үйлчилгээний байгууллагаас
  6. Гадаадаас

ХасБанк болон Сүлжээ банкнаас бэлэн мөнгө авах

ХасБанк болон Сүлжээ банкны салбаруудаас бэлэн мөнгө авахын тулд таны бичиг баримт, төлбөрийн карт байхад л хангалттай. ХасБанк болон Голомт банкны салбараас бэлэн төгрөг авахад ямар нэгэн шимтгэл хураамж төлдөггүй.
ХасБанкны салбаруудыг энд дарж харна уу.
Голомт банкны салбаруудыг энд дарж харна уу.

Анхааруулга: Төрийн банк болон Капитрон банкнаас бэлэн мөнгө авсан тохиолдолд шимтгэлтэй болохыг анхаарна уу.

Дотоодын банкнаас

Олон улсын эрхтэй карт эзэмшигч дотоодын бүх банкнаас бэлэн мөнгө авах боломжтой. Та тухайн банкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн нөхцөлтэй танилцаж байж үйлчлүүлнэ үү.

АТМ-ээс бэлэн мөнгө авах

Та ХасБанк болон Голомт банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах боломжтой бөгөөд ямар нэгэн хураамж, шимтгэл төлөхгүй харин АТМ пин кодоо мэдэж байхад л хангалттай. АТМ ашиглах заавартай энд дарж танилцна уу.

Үйлчилгээний байгууллагаас бэлэн мөнгө авах

Та картнаасаа бэлэн мөнгө авахдаа банкны салбар, бэлэн мөнгөний машин /АТМ/ руу очихоос гадна өөрт хамгийн ойр байрлах Монгол Шуудангийн ХК-ийн салбаруудаар үйлчлүүлэх боломжтой боллоо.

Дараахь таних тэмдэг /sign/ бүхий шуудангийн салбар, үйлчилгээний газруудаас картнаасаа бэлэн мөнгө авч болно. Энэхүү таних тэмдэг бүхий байгууллага нь ХасБанк, Голомт, Төрийн банк, Капитрон банкуудаас гаргасан дотоодын, олон улсын эрхтэй ВизаКарт, МастерКартууд, бусад бүх олон улсын эрхтэй картуудыг хүлээн авч үйлчилнэ.

Монгол шуудан ХК-ний салбаруудаас бэлэн мөнгө авах үйлчилгээний хураамж: 

Банкны карт эзэмшигчид Бэлэн мөнгөний хэмжээ Шимтгэл
ХасБанк 20,000 хүртэл 200 төгрөг
20,001 - 100,000 1 %
Голомт, Төрийн банк, Капитрон 50,000 хүртэл 500 төгрөг
50,001 - 100,000 1 %
Бусад банкны олон улсын карт 35,000 хүртэл 1,000 төгрөг
35,001 - 100,000 3 %

 

Монгол шуудан ХК-ий салбаруудын ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан:        9-21 цаг
Бямба-Ням:        9-16 цаг

Гадаадын банкуудаас бэлэн мөнгө авах

Гадаадын банкуудаас бэлэн мөнгө авахын тулд Та олон улсын эрхтэй картын эзэмшигч байх хэрэгтэй. Гадаадын банкнаас бэлэн мөнгө авах нь харьцангуй өндөр шимтгэлтэй байдаг тул та аль болох бэлэн мөнгө авалгүйгээр үйлчилгээний байгууллагуудаар үйчлүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ та бэлэн мөнгө авах зайлшгүй шаардлагатай бол тухайн банкны шимтгэлтэй танилцна уу.

Бэлэн мөнгө авахад анхаарах зүйлс

Та олон улсын эрхтэй картын эзэмшигч бол дээр дурдсан бүх газруудаас бэлэн мөнгө авч үйлчлүүлэх боломжтой. Та картнаасаа бэлэн төгрөг Монгол улсын арилжааны банкуудаас авсан тохиолдолд үйлчлүүлж буй банкны тухайн өдрийн ханшаар хөрвөгдөж таны данснаас хасагдана. Харин бэлэн валют авсан тохиолдолд хаана үйлчлүүлж байгаагаасаа шалтгаалан шимтгэл нь өөр өөр байдгийг анхаарна уу. ХасБанкны картын хураамж, шимтгэлийн нөхцөлийг энд дарж харна уу.
 

КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Та картнаасаа бэлэн мөнгө гаргалгүй Картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчлүүлэх бүрэн боломжтой. Ингэж үйлчлүүлснээр таны өөрийн санхүүд тавих хяналт бүрэн сайжрах, бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалагдах сайн талтай тул Та аль болох үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж хэвшээрэй. Уг үйлчилгээ нь ямар нэгэн хураамжгүй болно.