Зээл
Санхүүгийн түрээс
Санхүүгийн түрээс буюу лизинг нь таны сонгосон барааны vнийг Банк нийлvvлэгчид шууд шилжvvлэх ба Та барааны vнийг тvрээсийн төлбөрийн хамт Банкинд сар бvр хэсэгчлэн төлж, төлбөрийг бvрэн барагдуулах нөхцөлтэйгөөр олгож буй нэг төрлийн зээл юм.
Банкны бусад төрлийн зээлээс ялгагдах онцлог:
- Таны санхүүгийн түрээсээр авсан барааны өмчлөгч нь банк байх бөгөөд та санхүүгийн түрээсийн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрх Танд шилжинэ. Та санхүүгийн түрээсийн хугацаанд барааг зөвхөн ашиглах боломжтой.
- Таны санхүүгийн түрээсээр худалдан авч буй барааны үнийг бараа сонгосон нийлүүлэгч рүү шууд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл таны гар дээр бэлэн мөнгө олгохгүй.
Санхүүгийн түрээсийн давуу тал:
- Бага хэмжээний урьдчилгаа төлбөрөөр өөрийн хэрэгцээтэй бараагаа авах боломжтой
- Нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй
- Төлбөрийг хэсэгчлэн өөрт хүндрэлгүйгээр төлдөг
Санхүүгийн түрээсийн нөхцөл:
|
Д/д |
Түрээсийн зүйл |
Урьдчилгаа төлбөрийн хэмжээ |
Түрээсийн дээд хугацаа |
Хүү |
|
|
|
|||||
|
|
Автомашин, өөрөө явагч хэрэгсэл |
Шинэ |
30% |
36 |
Төгрөг 2.0%-2.45% |
|
Хуучин |
30% |
24 |
Төгрөг 2.0%-2.6% |
||
|
|
Бүх төрлийн гар утас, автомашин, өөрөө явагч хэрэгслээс бусад эд хөрөнгө |
|
20% |
24 |
Төгрөг 2.2%-2.5% |
Төлбөр хийх нөхцөл: Сар бvр тэнцvv хэмжээний төлбөр хийнэ. Бизнесийн төлөвлөлт, улирлын онцлог, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан төлбөр хийх нөхцлийг уян хатан тогтоох боломжтой.
Барьцаа:
Таны худалдан авч буй бараа бүтээгдэхүүн таны барьцаа хөрөнгө болох ба Төлбөрийг бvрэн барагдуулж дууссанаар бараа бvтээгдэхvvн таны өмчлөлд бvрэн шилжинэ.
Бүрдүүлэх материал, харилцагчаас шаардах зүйл:
Санхүүгийн түрээс хүссэн өргөдөл өгөхдөө дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Сонгосон барааны төлбөрийн нэхэмжлэх
- Санхүүгийн түрээсийн өргөдөл/Маягтаар/
- Удирдах ажилтны иргэний үнэмлэхийн хуулбар/Нотариатаар батлуулах шаардлагагүй/
- Сvvлийн 12 сараас доошгvй сарын хугацаанд vйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй эрхэлж буй аж ахуйн нэгж
- Yvсгэн байгуулагдсанаас сvvлийн 1 жилийн хугацаанд vйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй төрийн бус байгууллага
- Олон Улсын байгууллагуудаас Монгол Улсад хэрэгжvvлж буй болон Засгийн Газрын хөтөлбөрийн хvрээнд байгуулагдан vйл ажиллагаагаа явуулж буй төслийн байгууллага
Санхүүгийн түрээсээр бараа сонгон авахдаа юуг анхаарах вэ?
Та зөвхөн ХаБанктай гэрээтэй нийлүүлэгч байгууллагаас юуны түрүүнд бараагаа сонгон авна, улмаар ХасБанкны бүх тооцооны төвүүдэд хандаж болно.
