Карт
АЛТАН КАРТ
ОЛОН УЛСЫН АЛТАН МАСТЕР КАРТ
ХасБанкны Олон Улсын МастерКарт Алтан карт эзэмшигчдэд Дэлхий даяар олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг бөгөөд эдгээр байгууллагууд дээр ямар төрлийн хөнгөлөлт, урамшуулал эдэлж болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mastercardmoments.com веб хуудаснаас мэдэж авч болно. ХасБанкны Олон Улсын Алтан МастерКарт эзэмшигчид аялалын туслах болон өдөр тутамд шаарлагатай үйлчилгээг авах боломжтой. Карт эзэмшигчийн хамт аялж байгаа эхнэр, хорин таван наснаас доош настай хүүхдүүд мөн энэхүү үйлчилгээнд хамрагдах боломжтой. МастерКартын Аялалын туслах болон Өдөр Тутмын Мастер Туслах үйлчилгээ нь ХасБанкны Олон Улсын Алтан МастерКарт эзэмшигчдэд олон чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг юм. Үүнд:
- 24 цагийн Эрүүл мэндийн лавалгаа
- Түргэн тусламжийн ¿йлчилгээ
- Аливаа улсàä çîð÷èõîîс өмнөх мэдээлэл
- Гээсэн бичиг баримт болон тийзны үйлчилгээ
- Гээсэн ачаа тээшний тусламж
- Яаралтай Бэлэн мөнгөний үйлчилгээ
- Өдөр тутмын ¿йлчилгээ
ОЛОН УЛСЫН АЛТАН ВИЗА КАРТ
Олон Улсын Алтан Виза карт нь өндөр хэрэглээтэй хэрэглэгчдэд зориулсан ба өдрийн зарлагадах мөнгөний хязгаар нь 3000 ам.доллар байдаг. Түүнчлэн картаа алга болгох эсвэл гэмтээсэн тохиолдолд Виза Интернэшнлийн салбарт хандан шинэ карт эсвэл бэлэн мөнгө авах боломжтой юм. Виза Интернэшнл нь алтан виза карт эзэмшигчдэд гэнэтийн ослын даатгал, түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. Виза түргэн тусламжийн төв нь өдрийн 24 цаг, жилийн 365 хоног ажилладаг ба үйлчилгээ үзүүлэх утас нь төлбөргүй байдаг.
| Хураамж, Шимтгэл | Нөхцөл |
|---|---|
| Элсэлтийн хураамж | 20 ам.доллар |
| Жилийн хураамж | 40 ам.доллар |
| Дансанд заавал байлгах үлдэгдэл | 100 ам.доллар |
| Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 3,000 ам.доллар |
| Карт нөхөн авах шимтгэл | 10 ам.доллар |
| Дэд карт нээлгэх | 30 ам.доллар |
| Дансны үлдэгдэлд төлөх хүү /30 хоног/ 100$-оос дээш | 0.10% |
| Бэлэн мөнгө авах | |
| - ХасБанкны Салбараас: | 0.25% |
| - Дотоодын банкны салбар, АТМ-аас: | 1% |
| - Гадаадын банкнаас: | 2% |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,000 төг хүртэл/ | 200 төгрөг |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,001-100,000 төг хүртэл/ | 1% |
