Карт
ПЛАТИНУМ КАРТ
Олон улсын карт
Хүмүүсийн орлого, хэрэглээ нэмэгдэх тусам бусад карт эзэмшигчдээс ялгарах, таатай орчинд чанартай үйлчилгээ авах хүсэлтэй карт эзэмшигч нарын тоо нэмэгдэж байна. Банк харилцагч нарынхаа энэхүү хэрэгцээг мэдэрч дэлхийд тэргүүлэх чанарын МастерКарт платинум картыг карт эзэмшигч нартаа олгож байна. Энэ бүтээгдэхүүний ерөнхий шинж чанар нь хэрэглэгчийн олон талт өвөрмөц хүсэл сонирхолд нийцүүлэх, дэлхийн аль бүс нутагт байгаагаас үл хамааран хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлэх бололцоогоор хангасан байдаг.
Платинум карт эзэмшигчдэд тухайн карт гаргагч банкнаас гадна МастерКарт Вөүлдвайд байгууллага глобал байдлаар үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн хаана ч явсан МастерКарт байгууллага таныг халамжилж анхаарна гэсэн үг.
Глобал сервис нь дараахь стандарт багц үйлчилгээнүүдээс бүрддэг. Үүнд:
- Картын үндсэн үйлчилгээнүүд
- Консиерж үйлчилгээнүүд /concierge services/
- Эмнэлгийн үйлчилгээнүүд
- Аялалын үйлчилгээнүүд
- Бусад үйлчилгээнүүд
Глобал сервисийн утсанд холбогдоход түгээмэл хэрэглэгддэг 3-5 хэлээр чөлөөтэй ярьдаг үйлчилгээний ажилтнууд /personal assistants/ байдаг бөгөөд 24 цагийн турш танд туслалцаа үзүүлэхэд бэлэн байх болно. Түүнчлэн эдгээр утаснууд нь үнэгүй / talk free / байдаг.
ХасБанкны нэрийн Платинум МастерКарт эзэмшигч нь Дэлхийн томоохон нэр хүнд бүхий Hilton, Hyatt, Sheraton Imperial, The Ritz-Carlton, Mandarin Oriental, ANA Hotel, Grand Hotel гэх мэт зочид буудлын сүлжээ, Lufthansa Airlines, Thai Airways, United Airlines гэх мэт агаарын тээврийн компани, Hertz, LimoStar гэх мэт автомашин түрээсийн сүлжээ, Advantage Golf, 99 Golf гэх мэт гольфын клуб, OctobusTravel аялал жуулчлалын сүлжээ оператор компаниудаар тус тус хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлэх боломжтой.
Түүнчлэн аялалынхаа хугацаанд дуу чимээ багатай, бусдын хөл хөдөлгөөнөөс хол тухлаг орчинд алжаал ядаргаагаа тайлах, интернэтэд холбогдох боломж бүхий Олон улсын нисэх буудлуудын VIP тэнхимээр үйлчлүүлэх боломж бүхий Priority Pass картыг платинум картын хамтаар дагалдуулан олгодог. Priority Pass картаар үйлчлүүлсэн тохиолдолд төлбөрийг таны платинум картнаас суутгадаг болохыг анхаарна уу. Та Priority Pass-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.prioritypass.com хаягт хандана уу.
Платинум карт эзэмшигч аялалын туслах болон өдөр тутамд шаарлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой. Yүнд:
- Аль нэг улсад зорчихоос өмнөх мэдээлэл
- Аялал жуулчлалын/ хувийн тусламжийн үйлчилгээ
- Аялалын түргэн тусламжийн үйлчилгээ
- Өдөр тутмын үйлчилгээ
- Тээврийн хэрэгслийн тусламжийн үйлчилгээ
- Орон гэрийн тусламжийн үйлчилгээ
Тавигдах шаардлага
- 10.0 сая төгрөг ба түүнээс дээш дүн бүхий хадгаламж эзэмшигч
- 20.0 сая төгрөг ба түүнээс дээш дүн бүхий зээл авсан зээлдэгч
| Хураамж, Шимтгэл | Нөхцөл |
|---|---|
| Элсэлтийн хураамж | 100 ам.доллар |
| Жилийн хураамж | 200 ам.доллар |
| Дансанд заавал байлгах үлдэгдэл | - |
| Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 5,000 ам.доллар |
| Карт нөхөн авах шимтгэл | - |
| Дэд карт нээлгэх | 50 ам.доллар |
| Бэлэн мөнгө авах | |
| - ХасБанкны Салбараас: | 1.00% |
| - Дотоодын банкны салбар, АТМ-аас: | 2% |
| - Гадаадын банкнаас: | 2% |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,000 төг хүртэл/ | 200 төгрөг |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,001-100,000 төг хүртэл/ | 1% |
