Олон улсын карт
Платинум карт
- ТАНИЛЦУУЛГА
- ТАВИГДАХ ШААРДЛАГА
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ОЛОН УЛСЫН КАРТ
Хүмүүсийн орлого, хэрэглээ нэмэгдэх тусам бусад карт эзэмшигчдээс ялгарах, таатай орчинд чанартай үйлчилгээ авах хүсэлтэй карт эзэмшигчдийн тоо нэмэгдэж байна. Банк эзэмшигчдийнхээ энэхүү хэрэгцээг мэдэрч дэлхийд тэргүүлэх чанарын МастерКарт платинум эзэмшигчиддээ олгож байна. Энэ бүтээгдэхүүний ерөнхий шинж чанар нь хэрэглэгчийн олон талт өвөрмөц хүсэл сонирхолд нийцүүлэх, дэлхийн аль бүс нутагт байгаагаас үл хамааран хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлэх бололцоогоор хангасан байдаг. Платинум карт эзэмшигчдэд тухайн карт гаргагч банкнаас гадна МастерКарт Вөүлдвайд байгууллага глобал байдлаар үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн хаана ч явсан МастерКарт байгууллага таныг халамжилж анхаарна гэсэн үг.Жишээлбэл: Уг картыг дагалдан ирэх Прайрити Пасс /Priority Pass/ картыг ашиглан Олон улсын нисэх онгоцны буудлын VIP харилцагчидад зориулсан хүлээлгийн танхимаар үйлчлүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
| Хураамж, Шимтгэл | Нөхцөл |
|---|---|
| Элсэлтийн хураамж | 100 ам.доллар |
| Жилийн хураамж | 200 ам.доллар |
| Дансанд заавал байлгах үлдэгдэл | - |
| Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 5,000 ам.доллар |
| Карт нөхөн авах шимтгэл | - |
| Дэд карт нээлгэх | 50 ам.доллар |
| Бэлэн мөнгө авах | |
| - ХасБанкны Салбараас: | 1.00% |
| - Дотоодын банкны салбар, АТМ-аас: | 2% |
| - Гадаадын банкнаас: | 2% |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,000 төг хүртэл/ | 200 төгрөг |
| - Үйлчилгээний байгууллагаас /20,001-100,000 төг хүртэл/ | 1% |






