Байгууллагын карт
Дотоодын карт
Байгууллагын карт
- ТАНИЛЦУУЛГА
- ТАВИГДАХ ШААРДЛАГА
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ДОТООДЫН КАРТ
ХасБанкны дотоодын Байгууллагын картыг байгууллагын үйл ажиллагаанд зориулан төлбөр тооцоо гүйцэтгэх, түүнийг төлөөлөн худалдан авалт хийх албан тушаалтан эзэмших боломжтой. Байгууллагын картыг үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшсэнээр их хэмжээний мөнгө тээвэрлэх, түүнийг тоолоход зарцуулах цаг хугацааг хэмнэх, эрсдэлээс хамгаалах, байгууллагын санхүүд тавих хяналт сайжрах зэрэг олон давуу тал үүсдэг. Уг картыг байгууллагын хэдэн ч ажилтан эзэмшиж болох бөгөөд байгууллагын нягтлан бодогч ажилтан тус бүрээр нь хэдэн төгрөгийн зарцуулалт хийсэн талаарх мэдээллийг интернэт банкны үйлчилгээг ашиглан тухай бүр хянах, харах боломжтой.
| Хураамж, Шимтгэл | Нөхцөл |
|---|---|
| Элсэлтийн хураамж | 10,000 төг |
| Жилийн хураамж | 10,000 төг |
| Дансанд заавал байлгах үлдэгдэл | - |
| Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 10,000,000 төг |
| Карт нөхөн авах шимтгэл | 3,000 төг |
| Дансны үлдэгдэлд төлөх хүү /30 хоног/ 100,000 төгрөгөөс дээш | 0.30% |






