Хэрэглэгчийн булан Төлбөрийн картын ач тус

  • Авч явахад авсаархан - Бэлэн мөнгийг бодвол хөнгөн, авсаархан, урагдаж нугларахгүй, төлбөр тооцоо хийхэд хялбар, түрийвч түнтийхгүй.

  • Цэвэр цэмцгэр, эрүүл - Бэлэн мөнгө хэний ч халаасанд, хэний ч гарт баригдаж дамжин явж байдаг нийгмийн өмч бол төлбөрийн карт нь элдэв бохирдолт, вирусаас ангид, ахуйн хувьд цэвэрхэн.

  • Цаг хугацаа хэмнэнэ - Бэлэн мөнгө хүлээлцэх, төлбөр тооцоо хийхтэй холбогдон гарах цаг хугацааг багасгана.

  • Бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална - Бэлэн мөнгөтэй холбогдон гарах гээх, хулгайд алдах, дээрэмдүүлэх гэх мэт эрсдэлээс хамгаалах

  • Таны өөрийн санхүүгийн хяналт сайжирна - Та өөрийн өдөр тутмын хэрэглээ, мөнгөний зарцуулалт дээр тогтмол хяналт тавих боломжтой.

  • Өөрийн зардлыг төлөвлөх боломжтой - Өөрийн дансны хуулга, картын хэрэглээн дээр үндэслэж өөрийн цаашдын зардал тооцоог төлөвлөх боломжтой.

  • “Хариулт байхгүй” гэсэн асуудалтай тулгарахгүй- Картаараа гүйлгээ хийсэн тохиолдолд та нэг ч төгрөг илүү төлөхгүй.

  • Гадаад валютанд хөрвөх чадвар сайтай- Олон улсын эрхтэй карт нь дэлхийн аль ч улсад хэрэглэгдэх боломжтой бөгөөд аль ч улсын валютанд хөрвөх чадвартай.

  • Интернэт гүйлгээ хийх боломжтой - Дэлхийн аль ч өнцгөөс өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүн, интернэтийн үйлчилгээг олон улсын эрхтэй картаа ашиглан худалдан авах, үйлчлүүлэх боломжтой.