Карт
Нэмэлт үйлчилгээ
Та манай банкны карт эзэмшигч болсноор картаа зөвхөн төлбөр тооцоонд хэрэглээд зогсохгүй картаараа дамжуулан өөр олон төрлийн нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
ДЭД КАРТ
Та өөрийн дотны хэн нэгэнд данснаасаа мөнгө авах боломжийг олгож болох юм. Дэд карт эзэмшигч нь өөрийн гэсэн төлбөрийн карттай байх ба таны данснаас хүссэн цагтаа бэлэн мөнгө авах, гүйлгээ хийх боломжтой. Та эхнэртээ (нөхөртөө), хүүхдүүддээ энэ картыг нээж өгснөөр тэдэнд санхүүгийн дэвшилтэт технологийг ашиглах, үйлчилгээний соёлыг таних зэрэг сайхан боломжийг олгох юм. Энэ ч утгаараа банк нь дэд карт эзэмшигч нарыг элсэлтийн хураамжаас бүрэн, жилийн хураамжаас 50 % чөлөөлдөг.
ТОГТМОЛ ШИЛЖҮҮЛЭГ
Мөнгөн хуримтлал үүсгэх нь тийм ч амар биш. Өдөр тутмын ажилдаа дарагдан авсан цалингаа хэрэглэсээр нэг л мэдэхэд мөнгө дуусчихсан байдаг шүү дээ. Тэгвэл банк таны өмнөөс хуримтлал үүсгэх сайхан боломжийг олгож байна. Таний картын дансанд орж байгаа цалин эсвэл бусад төрлийн орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг сар бүр, улирал бүр банкин дээр ирэлгүйгээр өөрийнхөө, гэр бүлийнхээ аль эсвэл үр хүүхдийнхээ хадгаламжийн дансанд шилжүүлэх боломжтой. Үүний тулд Та өөрт хамгийн ойр байрлах ХасБанкны салбарт хандан хүсэлт бөглөж өгөхөд л хангалттай.
ДААТГАЛ
Хэрвээ та барьж явсан зүйлээ энд тэнд хаячихдаг бол, нэг л мэдэхэд таны эд зүйлийг “урт гартнууд” шуучихдаг бол танд бид картын алдагдлын даатгалыг санал болгож байна. Ингэснээр та картаа хаясан, гээсэн, хулгайд алдсан тохиолдолд картаа ямар нэгэн хураамжгүйгээр шинээр хэвлүүлж авах боломжтой болох юм. Уг даатгалын хугацаа нь нэг жил байх ба та энэ нэг жилийн хугацаанд картаа нэг удаа үнэ төлбөргүй авах болно.
ЗЭЭЛИЙН ЭРХ
Карт эзэмшигч та картаа нэгээс дээш жил идэвхтэй хэрэглэсэн бол бид танд Картын зээлийн эрх нээж өгье. Ингэснээр та бага хэмжээний мөнгөний бэрхшээлээс гарах бүрэн боломжтой болох юм. Уг зээл нь хүсэлт өгч нээлгэснээс хойш олон дахин хэрэглэх боломжтой бөгөөд хүүгээ таны хэрэглэсэн өдрөөс эхлэн төлөх хүртэл хугацаанд хэрэглсэн дүнгээс тань тооцдогоороо бусад зээлээс давуу талтай. Зээлийн эрхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
Та цалингаа манай банкны төлбөрийн картаар дамжуулан авдаг бол бид танд цалингийн зээл олгоё. Уг зээлийг та хүссэн зүйлдээ зориулах боломжтой. Цалингийн зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
КАРТЫН ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛД ХҮҮ ТООЦНО
Та ХасБанкны картын хэрэглэгч болсон бол Банк таны 100 000 төгрөгөөс дээш үлдэгдэлд 0.3 хувь, 100 ам.доллараас дээш үлдэгдэлд 0.1 хувийн хүү бодох болно.
