Картын үйлчилгээ Үндсэн үйлчилгээ

  • КАРТАНДАА ОРЛОГО ХИЙХ
  • КАРТНААС БЭЛЭН МӨНГӨ АВАХ
  • КҮБ-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ
Картын дансанд танаас өөр хэн ч орлого хийх боломжтой.

Та дараах газруудаас картын дансандаа орлого хийх боломжтой. Үүнд:
  1. ХасБанкны салбар
  2. Сүлжээ банкны салбар (Голомт банк, Төрийн банк, Капитрон банк)
  3. Дотоодын банкууд
  4. Гадаадаас

ХасБанк, сүлжээ банк болон дотоодын банкны салбаруудаас картын дансанд орлого хийх нь маш хялбархан байдаг. Үүний тулд карт эзэмшигчийн овог нэр, картын дансны дугаар, банкны нэр, салбарын дугаарыг мэдэж байхад л хангалттай. ХасБанкны салбараас картын дансанд хийсэн орлого тухайн өдөртөө картын дансанд ордог. Харин сүлжээ банк болон дотоодын бусад банкнаас хийсэн орлого Монгол Банкаар дамждаг тул ажлын хоёр өдрийн дотор картын дансанд ордог.
ХасБанкны салбаруудыг энд дарж харна уу.

Таны картын дансанд гадаадаас мөнгө шилжүүлэх бол мөнгө гуйвуулагч нь карт эзэмшигчийн овог нэр, дансны дугаар, салбарын дугаар болон ХасБанкны SWIFT  кодыг мэдэж байх хэрэгтэй. Шилжүүлсэн мөнгө таны картын дансанд ажлын 3-5 хоногийн дотор ордог. ХасБанкны SWIFT кодыг энд дарж харна уу.

Анхааруулга: Гадаадаас шилжүүлсэн валют дансанд орохдоо таны картын дансны валютаар хөрвөн ордог болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл таны дансанд ам.доллар шилжүүлсэн байлаа гэхэд таны картын дансны валют төгрөгийнх бол гуйвуулсан ам.доллар тухайн өдрийн ХасБанкны ханшаар хөрвөн төгрөг болж таны дансанд байршина.