Цалин олгох

Ажиллагсадын цалин тавьж олгох үйлчилгээ


Байгууллагын кассын ачааллыг багасгах, зардлаа хэмнэх үүднээс ажиллагсдынхаа цалин тавьж олгох үүргээ ямар нэгэн зардалгүйгээр Банкинд шилжүүлж болно. Энэ тохиолдолд байгууллагын харилцах дансны заавал байх доод үлдэгдлийг бууруулж тэг болгож болно.
Энэ үйлчилгээг ашиглах нь зөвхөн байгууллагад ашигтай төдийгүй, танай ажиллагсад банкны харилцагчид болсноор банкны бусад төрлийн үйлчилгээнд хамрагдах, тухайлбал хөнгөлөлттэй нөхцөлтэй карт, харилцах данс эзэмших, цалингийн дансны гүйлгээ, үлдэгдэлд интернет банк ашиглан хяналт тавих, мөнгөө удирдах боломжтой болох, барьцаа, батлан даалтгүйгээр цалингийн зээл авах, зээлийн шугам нээлгэх, цалингийн данснаасаа тогтмол хийгддэг гүйлгээгээ захиалж банкаар хийлгэх зэрэг боломжуудыг эдлэх болно.