Үнэт зүйл хадгалах үйлчилгээ

Таны болон танай байгууллагын нөхөн сэргээх, эсхүл орлуулах боломжгүй үнэт эдлэл, бичиг баримт, эсхүл бэлэн мөнгө бусад эд зүйлийг найдвартай хадгална. Хүнд асуудал тулгарсан үед шийдвэрлэхэд нэгэнтээ оройтсон байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь ухаантай алхам болно.

Үнэт зүйл хадгалах хайрцаг:

  • Хайрцаг нь шороо орох болон ус нэвтрэх, гал тvймрийн аюулаас бvрэн хамгаалагдсан бүх гадаргуу нь тусгай зориулалтын давхар ханаар хуяглагдсан;
  • Хайрцаг байрлуулсан өрөөний хана, хаалга нь хадгалалтын аюулгvй байдлыг бvрэн хангасан орчин vеийн дохиолол хамгаалалын системтэй;
  • Хайрцаг болгон 2 тvлхvvрийг зэрэг ашиглан онгойж, 1 тvлхvvрээр хаагдах тул танаас өөр хэн ч хайрцагийг онгойлгох боломжгvй. Таны хадгалагдаж буй тvлхvvр бусдын гарт орсон ч банкны тvлхvvргvйгээр хайрцгийг онгойлгох боломжгvй.

Үйлчилгээний онцлог:

  • Хадгалуулсан зvйлийнхээ бvрэн бvтэн байдалд сэтгэл зовохгvй амар тайван байж болно;
  • Таны хадгалуулсан зүйлийг зөвхөн Та мэдэх бөгөөд банк нууцлалыг нарийн чанд хадгална;
  • Та хэдэн ч хайрцаг, хичнээн ч хугацаагаар эзэмшиж болно;
  • Хайрцагийг хамтран эзэмшиж, итгэмжлэх боломжтой;
  • Та банкны ажиллах цагийн хуваарийн дагуу хэдэн ч удаа ирж vйлчлvvлж болно;

Бүрдүүлэх материал:

  • Үнэмлэх, паспорт тvvнтэй адилтгах бичиг баримт;
  • Хайрцаг эзэмших төлбөр;
  • Түлхүүрийн барьцааны төлбөр;

Санамж: Хадгалуулах зvйл нь хүйтэн болон галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, элдэв vнэр гарах, шатамхай, дэгдэмтгий, уурших, амархан муудах, орчин бохирдуулах, амархан урвалд орох химийн бодис зvйл байхыг хориглоно!!!

Үйлчилгээний нөхцөл:

  • Үйлчилгээний хураамж (төгрөгөөр):
Хайрцагны хэмжээ /өндөр, өргөн, урт мм/ 1-14 хоног 15-30 хоног 31-180 хоног 180 хоногоос дээш
1 65*245*525 400.00 300.00 250.00 200.00
2 115*245*525 450.00 400.00 350.00 300.00
3 245*245*525 550.00 500.00 450.00 400.00
4 540*245*525 800.00 700.00 650.00 600.00
5 125*125*525 400.00 300.00 250.00 200.00
6 65*255*525 450.00 400.00 350.00 300.00

 

Тайлбар: 24 цагийг нэг хоногт тооцох ба 24 цаг хvрээгvй бол нэг хоногт тооцно

  • Түлхүүрийн барьцаа: 10,000 төгрөг
  • Хайрцаг эзэмших гэрээг сунгах: 1,000 төгрөг

Үнэт зүйл хадгалах үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаанаас хамааран хугацаа хэтэрсэн хоногт тооцох төлбөрийг 10-50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ