Тэмүүлэл

ХасБанк Хүүхдэд үйлчилдгээрээ, Хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээрээ Монголдоо тэргүүлэгч, Үндэсний брэндээр шалгарсан банк. Хүүхдэд зориулсан дараагийн хадгаламжийн бүтээгдэхүүн болох Тэмүүлэл хадгаламжийг зах зээлд шинээр гаргалаа.

Энэ хадгаламжийн онцлог нь 14-18 насны охидууд банкинд өөрсдөө ирж хадгаламжаа нээлгүүлэх, гүйлгээ хийлгэх, хадгаламжаасаа зарлага гаргах, дансаа хаах зэргээр насанд хүрсэн хүнээс хамааралгүйгээр дансаа бие даан удирдан зарцуулах боломжтой бөгөөд банкны системд өмнө байгаагүй шинэлэг, анхдагч хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

Тэмүүлэл Хугацаагүй хадгаламж

Энэ хадгаламжид хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийж болно. Тэмүүлэл Хугацаагүй хадгаламжийг охидууд дараахь 2 хэлбэрээр нээлгэх боломжтой:

  1. Мастер картаар буюу Охидод зориулсан Тэмүүлэл Хадгаламжийн Картаар.  Энэхүү картаар 70 АТМ  болон картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчилгээ хийх үедээ ашиглах боломжтой.
  2. Хадгаламжийн дансаар буюу ХасБанкны салбар, тооцооны төвүүдээр үйлчлүүлэх боломжтой

Тэмүүлэл Хугацаатай хадгаламж

Охидуудад өөрсдийн хэрэгцээнд зориулан 3- аас дээш сарын хугацаагаар хадгаламжаа нээлгүүлэх боломжтой. Хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаанд хүссэн үедээ орлого хийж болно. Хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламжаа авч, эсхүл дахин дурын хугацаагаар сунгуулах боломжтой.

Дансанд байх мөнгөний доод хэмжээ Хадгаламжийн жилийн хүү
Хугацаагүй Хугацаатай
3-5 сар 6-8 cар 9-12 cар 13-24 cар
3,000 төгрөг 8.2% 12.3% 13.3% 15.3% 15.5%

 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (16 нас хүрээгүй, иргэний үнэмлэхээ аваагүй бол Төрсний Гэрчилгээ)
  • 1 хувь цээж зураг