Хүүхдийн хадгаламж
Тэмүүлэл хадгаламж
- ТАНИЛЦУУЛГА
- БАРЬЦАА, НӨХЦӨЛ
- БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ХасБанк хүүхдэд үйлчилдгээрээ, хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээрээ Монголдоо тэргүүлэгч, үндэсний брэндээр шалгарсан банк. Хүүхдэд зориулсан дараагийн хадгаламжийн бүтээгдэхүүн болох Тэмүүлэл хадгаламжийг зах зээлд шинээр гаргалаа.
Энэ хадгаламжийн онцлог нь өсвөр насныхан банкинд өөрсдөө ирж хадгаламжаа нээлгэх, гүйлгээ хийх, хадгаламжаасаа зарлага гаргах, дансаа хаах зэргээр насанд хүрсэн хүнээс хамааралгүйгээр дансаа бие даан удирдан зарцуулах боломжтой бөгөөд банкны системд өмнө байгаагүй шинэлэг, анхдагч хадгаламжийн бүтээгдэхүүн юм.
ТЭМҮҮЛЭЛ ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖ
Энэ хадгаламжид хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийж болно. Тэмүүлэл Хугацаагүй хадгаламжийг өсвөр насныхан дараах 2 хэлбэрээр нээлгэх боломжтой:
- Мастер картаар буюу өсвөр насныханд зориулсан Тэмүүлэл хадгаламжийн картаар. Энэхүү картаар 70 АТМ болон картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчилгээ хийх үедээ ашиглах боломжтой.
- Хадгаламжийн дансаар буюу ХасБанкны салбар, тооцооны төвүүдээр үйлчлүүлэх боломжтой
ТЭМҮҮЛЭЛ ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ
Өсвөр насныхан өөрсдийн хэрэгцээнд зориулан 3- аас дээш сарын хугацаагаар мөнгөө хадгалуулах боломжтой. Хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаанд хүссэн үедээ орлого хийж болно. Хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламжаа авч, эсвэл дахин дурын хугацаагаар сунгуулах боломжтой.






