Зээл
Төсөл
1. “Бичил санхүүгийн хөгжлийн сан” (MDF)
Бичил санхүүгийн хөгжлийн сан нь Монгол Улсын Засгийн Газраас Дэлхийн Банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд хөдөө орон нутагт тогтвортой санхүүгийн болон бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх зорилготой. Сангийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн иргэд болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг бичил санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгоход чиглэгддэг. ХасБанкны ГовьАлтай, Дорноговь, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сүхбаатар, Хэнтий аймгуудын салбаруудаар олгож байна.
Зээлийн нөхцөл: 50,000-15,0 сая төгрөгийг 18 сар хүртэлх хугацаатай олгоно.
2. “Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр” (IFAD)
Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн зорилго нь байгалийн нөөц, баялаг хомсдож байгаа орчинд амьдарч буй хөдөөгийн эмзэг бүлгийн өрхийн ядуурлыг тогтвортой тэгш байдлаар бууруулахад оршдог.
Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий аймгуудад хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Зээлийн нөхцөл 1: Бага орлоготой өрх буюу 500-аас доош тооны холимог мал сүрэгтэй малчин өрх, сумдад амьдардаг ядуу өрхүүд хамрагдана.
Зээлийн нөхцөл 2: Эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч орлого багатай ядуу эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлэгт барьцааны хөнгөлөлттэй 1,000,000 хүртэлх төгрөгийн зээлийг олгоно.
3. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” (ХЭДС)
ХасБанк нь Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслийн зээлийг хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгэлтэй иргэд, бизнес эрхлэгчдэд ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, сайжруулах зориулалтаар бүх аймаг дүүрэгт олгож байна.
Зээлийн нөхцөл: Иргэн 5,0 сая төгрөг хүртэл, ААН 10,0 сая төгрөг хүртэл 12 сарын хугацаатай.
4. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн Оюутны Бизнесийн Зээл
НХХЯам, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангаас оюутнуудад зориулсан “Бизнесийн Зээл”-ийг ХасБанкаар дамжуулан олгож эхэллээ.
Зээлийн нөхцөл: Төгсөх жилдээ суралцаж буй эсхүл төгсөөд 1 жил болсон оюутнуудад 5,0 сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоно. Төсөл боловсруулсан байна.
5. “Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр” (RASP), Мерси Кор
АНУ-ын Мерси Кор байгууллагаас Хөдөөгийн агро бизнесийг дэмжих хөтөлбөрийг говийн бүсийн бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад нь хөрөнгийн баталгаа гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Банк нь уг хөтөлбөрийн үйл ажиллагааг Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, ГовьАлтай, Баянхонгор, Говьсүмбэр, Архангай, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Зээлийн нөхцөл: 500,0-7,0 сая төгрөгийг 3-24 сарын хугацаатай олгож байна. Зээлдэгч нь бизнес төлөвлөгөө боловсруулсан байна. Барьцааны хэмжээг төслөөс тогтооно.
6. “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төсөл
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төсөл нь хөдөөгийн ядуу, эмзэг бүлгийнхний аж амьдралыг сайжруулах зорилготой бөгөөд орон нутагт бүлээр бизнес эрхлэх санаачилгыг дэлгэрүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ховд, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт төслийн зээл олгож байна.
Зээлийн нөхцөл: Зээлийн хэмжээ 10,0 сая төгрөг, 18 сарын хугацаатай. Төслөөс 80 хүртэлх хувийн барьцааны баталгаа гаргана.
7. “Гэр санаачилга төсөл” (CHF)
АНУ-ын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлдэг. Гэр санаачилга төсөл нь Монгол Улсад бизнес хөгжлийг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар гэр хорооллын бага болон дунд орлоготой иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилготой юм. Төслийн харилцагчдад төслийн зуучлалаар болон хамтран бичил зээл олгох ажлыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Сэлэнгэ, Баян-Өлгий, Төв, Булган аймгуудад хэрэгжүүлж байна.
Зээлийн нөхцөл: Төслийн харилцагчдад зуучлалаар зээл олгох, хамтран зээл олгох
8. АДРА Олон Улсын Байгууллагын “Бичил Бизнесийг Дэмжье” төсөл
“Бичил Бизнесийг Дэмжье” төслөөр УБ хотод банк санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал, бага орлоготой эмзэг бүлгийн иргэд, гэр хорооллын бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулсан бизнесийн болон санхүүгийн ур чадвар олгон төрөл бүрийн сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгснөөр бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна.
Зээлийн нөхцөл: 50,000-2,0 сая төгрөгийг 18 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.
Төслийн хүрээнд Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгийн сайн дурын Өөртөө Туслах бүлэгт зээл олгоно.
9. “Нэн ядууст туслах зөвлөлдөх бүлэг”-ийн хөтөлбөр
(CGAP) Дэлхийн Банкны Нэн ядууст туслах зөвлөлдөх бүлгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь нэн ядуу иргэдэд санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хүргэснээр дотоодын санхүүгийн дэд бүтцийг сайжруулах зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт иргэдийн санаачилгаар санхүүгийн байгууллага бий болгох үйл явцыг дэмжиж ХасБанкны “Хөгжлийн хөтөч” франчайзын үйлчилгээтэй хамтран ажиллаж байна.
10. “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах”төсөл
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкны “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах” төсөл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгальд хор нөлөөгүй технологийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд бүх аймаг, дүүрэгт хэрэгжиж байна.
Зээлийн нөхцөл: 10,000-600,000 долларын зээлийг 3-10 жилийн хугацаатайгаар ААН-д олгоно. Төсөл боловсруулсан байна.
11. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан ”-ийн төсөл
Үйлдвэр Худалдааны Яамны “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан ”-ийн төсөл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх зорилготойгоор бүх аймаг, дүүрэгт төслийн зээлийг олгож байна.
Зээлийн нөхцөл: Дээд хэмжээ20,0сая төгрөгийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаагаар олгоно.Төсөл боловсруулсан байна.
12. “Монголын хөгжлийн зах-2007” төсөл
Дэлхийн банкны “Монголын хөгжлийн зах-2007” төсөл нь нийгмийн суурь үйлчилгээг ядуу болон эмзэг бүлгийнхэнд илүү хүртээмжтэй, чанартай хүргэх, шинэ санааг дэмжих зорилготой. ХасБанк төслийн уралдаанд шалгарсан Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт даавуун уут үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхэд нь 11 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
13. “Бизнес төлөвлөгөө уралдаан 2007” төсөл
Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төсөл нь бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх, ААН үүсгэн байгуулах, өргөжүүлэх сонирхлыг дэмжих зорилготойгоор Завхан, Орхон, Дархан-Уул аймгуудад хэрэгжиж байна.
Зээлийн нөхцөл: Төслийн батлан даалт бүхий 30,0 сая төгрөг хүртэлх зээлийг олгох бөгөөд бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулдаг.
14. “Малын эмч нарт зээлийн шугам нээх ” төсөл
“Ви И Ти Нэт” ТББ нь бүх аймгийн малын эмч нарт бизнесийн зөвлөгөө өгч, бизнес төлөвлөгөө хийх сургалт зохион байгуулан тэдэнд мал эмнэлгийн эм тариа, тоног төхөөрөмж нийлүүлдэг.
Зээлийн нөхцөл: Төслийн батлан даалтаар 5,0 сая хүртэлх төгрөгийн зээлийн шугамыг 6 сарын хугацаатай олгож байна.
15. “Малын индексжүүлсэн даатгал” төсөл
Дэлхийн банкны “Малын Индексжvvлсэн Даатгал” тєсөл нь даатгалын шинэлэг хэрэгслийг бий болгох зорилгоор Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн малчдыг даатгалд хамруулж байна.
Зээлийн нөхцөл: Даатгалд хамрагдсан малчны зээлийн хvvг тухайн vед авах хvvгийн тvвшингээс 0.1 хувиар бууруулан 14 хүртэлх сарын хугацаагаар, мал сүргийг барьцаалан олгоно.
16. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүүгийн хөнгөлөлтийн хөтөлбөр
Хүнс Хөдөө Аж Ахуйн яамтай хамтран газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Зээлийг бүх салбараар олгоно.
Зээлийн нөхцөл: Зээлийн хугацаа 5-аас дээс жил, хүү жилийн 15%, үүнээс 7,5%-ийн хүүг Сангийн Яам хөнгөлнө.
