Зээл
Ургацын зээл
Зориулалт:
Тариалантай холбоотой үр худалдан авах, шатахуун тээврийн зардал, бордоо, гербицид бусад орцын зардал, ажиллагсдын цалин хөлс, холбогдох бусад зардлыг санхүүжүүлэх
Тариалангийн үйл ажиллагаанд шаардагдах техник тоног төхөөрөмж худалдан авах,
Ургац хураахтай холбогдон гарах үйл ажиллагааны зардлыг санхүүүжүүлэх
Зээлдэгч:
Төмс хүнсний ногооны тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж
Бүтээгдэхүүний нөхцөл:
Зээлийн хүү: 2,1%-2,5%
Зээлийн хэмжээ:
- Тариалантай холбоотой зардлыг санхүүжүүлэх зориулалтаар олгох зээлийн дээд хэмжээ нь ургац хураалтаас олох борлуулалтын нийт орлогын 25 хувиас хэтрэхгүй,
- Тариалангийн үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай зээлийн дээд хэмжээ нь тухайн жилийн төмс, хүнсний ногоо тариалалтаас олох нийт ашгийн 70 хувиас хэтрэхгүй,
- Ургац хураахтай холбогдон гарах үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зориулалттай зээлийн дээд хэмжээ нь ургац хураалтаас олох орлогын 25 хувиас өмнө авсан зээлийн идэвхтэй байгаа үлдэгдлийг хассан дүнгээс хэтрэхгүй
Хугацаа: 1 жил хүртэл
Зээлийн эргэн төлөх нөхцөл:
Зээлийн хүүг зээл олгосон тухайн жилийн 10 дугаар сарыг дуустал хугацаанд хуримтлуулан төлж болно
