Бусад
Стэндинг oрдер
Харилцагч таны хувьд тогтмол хийх ёстой төлбөр тооцоо болон хадгаламжийн дансандаа тодорхой давтамжтайгаар орлого хийх хэрэгцээ байнга гардаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэхийн тулд банк руу явж цаг, зав, нэмэлт зардал гаргалгүйгээр хийлгэж болох энгийн шийдлийг Захиалгат гүйлгээ буюу Стэндинг ордер гэнэ. Харилцах болон хугацаагүй хадгаламжийн данснаас үйлчилгээг авч болно.
Үйлчилгээний Нөхцөл:
| Төгрөг | ||
Гэрээ байгуулахад |
хураамжгүй
|
хураамжгүй |
| Гэрээний дагуу салбар дотроо хийгдэх гүйлгээ бүрээс |
100
|
0.1 |
| Гэрээний дагуу салбар хоорондын гүйлгээ бүрээс |
100
|
0.1 |
| Гэрээний дагуу банк хоорондын гүйлгээ бүрээс |
500
|
0.5 |
| Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахад |
500
|
0.5 |
Асуултууд:
Харилцагч гэрээг цуцлах буюу гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой юу?
- Стэндинг ордер нээлгэсэн салбарт тухайн сарын төлбөр хийх хуваарьт өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
Тухайн дансанд төлбөр гүйцэтгэх мөнгө хүрэлцээтэй байхад хугацаанд нь шилжүүлээгүй бол яах вэ?
- Харилцагчид хохирол үүссэн нь тогтоогдвол банкнаас гаргуулах эрхтэй.
- Төлбөр гүйцэтгэх өдөр харилцагчийн дансанд заавал байлгах үлдэгдлийн доод хэмжээнээс илүү үлдэгдэл байхгүй байвал даалгаврыг гүйцэтгэхгүй.
Төлбөр гүйцэтгэх өдрөөрх харилцагчийн дансны үлдэгдэл нь энэхүү гэрээгээр тохирсон төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байвал яах вэ?
- Харилцах дансанд заавал байлгах үлдэгдлийн доод хэмжээнээс илүү гарсан үлдэгдлийн хэмжээгээр төлбөрийг гүйцэтгэнэ.
Төлбөр гүйцэтгэх өдөр өнгөрснөөс хойш харилцагчийн дансанд мөнгө орж ирвэл яах вэ?
- Энэ тохиолдолд мөнгө орж ирсэн өдрөөс хойш ажлын нэг өдрийн дараа Банк гэрээний дагуу төлбөрийг гүйцэтгэнэ.
Төлбөр гүйцэтгэх өдөр баяр ёслолын, эсвэл амралтын өдөр таарвал яах вэ?
- Ийм нөхцөлд түүний дараагийн ажлын өдөр төлбөрийг гүйцэтгэнэ.
