Бусад
Эскроу данс
Аливаа бизнес, арилжаа худалдаа хийхэд төлбөр тооцоогоо хийх, бичиг баримтаа шилжүүлэх зэрэгт тулгардаг бэрхшээлийг даван туулахад Эскроу дансны үйлчилгээ зориулагдсан болно. Энэ үйлчилгээгээр байр, орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө арилжих үед болон аливаа ажил үүрэг гүйцэтгүүлэх гэрээ хэлцлийн үед хоёр талд учирч болох бүхий л эрсдэлээс хамгаалахад туслана. Өөрөөр хэлбэл гэрээний үнийн мөнгөн дүнг хоёр тал харилцан тохиролцон гэрээний нөхцөл бүрэн хангагдах хүртэл банкинд түр хугацаагаар байршуулдаг түр данс юм.
Жишээ нь Орон сууцны арилжааны үед худалдаж буй тал мөнгөө урьдчилан авах, авч буй тал гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлсний дараа мөнгөө бүрэн өгөх сонирхолтой байдаг бөгөөд үүнтэй холбоотой хүндрэлүүд гардаг. Тэгвэл энэ тохиолдолд 2 тал эксроу дансанд мөнгөө баталгаажуулж байршуулснаар аль аль тал нь эргэлзэх зүйлгүй, эрсдэлд орохгүй байх болно.
Эксроу дансыг дараахь төрлийн гэрээ хэлцлийн үед ашиглахад тохиромжтой:
- Хөрөнгө худалдах, худалдан авах;
- Түрээс, Санхүүгийн түрээс;
- Ажил гүйцэтгэх;
- Зуучлал болон даалгавар гүйцэтгэх;
- Зээлээр худалдах, худалдан авах;
- Банкны баталгаа, батлан даалтын гэрээ.
Эскроу дансыг нээлгэхэд бүрдүүлэх бичиг баримт
- Нотариатаар батлуулсан гэрээ, хэлцэл;
- Гэрээнд оролцогч талын Иргэний үнэмлэх /хуулбар/, байгууллага бол- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар.
|
Төгрөг
|
Ам.доллар
|
|
| Данс нээхэд |
хураамжгүй
|
хураамжгүй
|
|
Эскроу төлбөрийн хэмжээнээс тооцох нэг удаагийн шимтгэлийг үнийн дүнгээс
|
0.3 хувь
|
0.3 хувь
|
Эскроу дансны үйлчилгээний нөхцөл:
| шимтгэлийг үнийн дүнгээс |
Төгрөг
|
Ам.доллар
|
|
|
Шимтгэлийн дээд хэмжээ
|
Энгийн нөхцөлтэй гэрээ байгуулсан нөхцөлд
|
40,000.00
|
40.00
|
|
Тусгай нөхцөлтэй гэрээ байгуулсан нөхцөлд
|
100,000.00
|
100.00
|
|
