Түгээмэл асуудаг асуултууд

Пин код гэж юу вэ? Яаж хэрэглэх вэ?

Пин код нь банкнаас төлбөрийн карттай хамт олгогддог 4 оронтой тоо юм. Уг кодыг АТМ болон зарим банкны салбаруудаас бэлэн мөнгө авахдаа хэрэглэдэг. Карт эзэмшигч нь пин кодоо бусдад мэдэгдэхгүй байх үүрэгтэй.

Би гадаадаас картын дансандаа мөнгө хүлээж авах гэсэн юм?

Бололгүй яахав. Үүний тулд мөнгө гуйвуулагч нь карт эзэмшигчийн овог нэр, дансны дугаар, салбарын дугаар болон ХасБанкны SWIFT  кодыг мэдэж байх хэрэгтэй. Шилжүүлсэн мөнгө таны картын дансанд ажлын 3-5 хоногийн дотор ордог. ХасБанкны SWIFT кодыг энд дарж мэднэ үү.

Анхааруулга: Гадаадаас шилжүүлсэн валют таны дансанд орохдоо таны картын дансны валютаар хөрвөн дансанд тань ордог болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл таны дансанд ам.доллар шилжүүлсэн байлаа гэхэд таны дансны валют төгрөгийнх бол гуйвуулсан ам.доллар тухайн өдрийн ХасБанкны ханшаар хөрвөн төгрөг болж таны дансанд байршина.

Бэлэн мөнгө авахад ямар нэгэн хураамжтай юу?

ХасБанк болон Голомт банкны салбарууд, АТМ-ээс бэлэн мөнгө авахад ямар нэгэн хураамжгүй. Харин Зоос, Капитрон банкуудаас бэлэн мөнгө авбал тухайн банкны үйлчилгээний хураамж, шимтгэлд заасны дагуу шимтгэл төлнө.

Харин та олон улсын эрхтэй картын хэрэглэгч бол хаана үйлчлүүлж байгаагаасаа шалтгаалан шимтгэл нь өөр өөр байхыг анхаарна уу.

Би картаа хаячихлаа яах вэ?

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцна уу.

Би гадаадад амьдардаг гэтэл миний картын хугацаа дуусчихлаа, яаж сунгуулах вэ?

Та манай банкны cardcenter@xacbank.mn хаягруу анх банкинд бүртгүүлсэн цахим хаягнаасаа карт сунгуулах хүсэлтийг илгээх хэрэгтэй. Дээрх хаягнаас танд хариу илгээх бөгөөд та асуусан асуултанд үнэн зөв хариулвал таныг тухайн картыг эзэмшигч мөн гэж үзэн картыг тань сунгах болно. Харин сунгагдсан картыг таны итгэмжилсэн ойр дотны хүнд тань банкны зүгээс хүлээлгэн өгөх болно.

Миний хүү ХасБанкны картын хэрэглэгч одоо хотод (гадаадад) сурдаг, яаж мөнгө илгээх вэ?

Та өөрт хамгийн ойр байрлах ХасБанкны салбарт очин хүүгийнхээ овог нэр, дансны дугаарыг мэдэгдэж мөнгөө дансанд нь байршуулахад л хангалттай. Таны шилжүүлсэн мөнгө хүүгийн тань дансанд тухайн өдөртөө багтан орох болно.

Би жилийн хураамжаа яаж төлөх вэ?

Карт эзэмшигч та эхний жилийнхээ хураамжийг анх карт авахдаа төлдөг. Харин хоёрдахь жилийн хураамжийг банк данснаас тань суутгадаг. Ихэнх тохиолдолд картын хүчинтэй хугацаа хоёр жилийн хугацаатай хэвлэгддэг бөгөөд гуравдахь жилээс та картаа дахин сунгуулах хэрэгтэй болно. Картаа сунгуулахаар банкинд ирэхдээ жилийнхээ хураамжийг төлөх боломжтой.