Хэрэглэгчийн булан Хэрэглэгчийн булан

КАРТАА АВМАГЦАА АНХААРАХ ЗҮЙЛС

Танд ХасБанкны картын хэрэглэгч болсонд баяр хүргэе!

Та картын дугтуйг хүлээн авсан даруйдаа дугтуйн дотор төлбөрийн карт болон пин код тань буй эсэхийг шалгана уу.

Төлбөрийн карт дээрх таны нэр, зураг (зураг хэвлүүлэх захиалга өгсөн бол) захиалсан загвар тань үнэн зөв болохыг шалгана уу. Дээрх мэдээллүүд зөв бол та картын арын хэсэгт соронзон туузны дор байрлах талбарт баталгаат гарын үсгээ тосон балаар зурна уу. Та ийнхүү гарын үсгээ зураагүй бол Банк, үйлчилгээний байгууллагууд таны картаар үйлчлэхээс татгалзах бүрэн эрхтэй гэдгийг анхаарна уу.
 
Та пин кодоо авсан даруй пин кодны дугтуйн битүүмжлэлийг шалгана уу. Битүүмжлэлтэй байгаа бол пин кодны дугтуйн дээрх зааврын дагуу дугтуйг нээж пин кодоо харна уу. Уг кодыг та Банкны салбар, АТМ-ээс бэлэн мөнгө авахад хэрэглэх тул ямар нэгэн луйврын гүйлгээнээс сэргийлэх үүднээс пин кодоо бусдад мэдэгдэхгүй чанд нууцлаарай.


КАРТАА ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Картын соронзон тууз нь тухайн картын бүх мэдээллийг агуулдаг бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтвэл та банкны үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд та картаа дараах байдлаар хадгална уу. Үүнд:

  1. Шороо тоостой орчноос хол байлгах
  2. Механик гэмтэл үүсэхээс сэргийлэх (Үрэгдэх, зурагдах, картын пластик хугарах)
  3. Цахилгаан бараа, соронзон орчноос хол байлгах
  4. Хэт халуун, хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх
  5. Зориулалтын саванд хадгалах

 

БАНКНЫ ЗҮГЭЭС КАРТЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

Банк нь карт эзэмшигчдийнхээ картын аюулгүй байдлыг хангах үүднээс картын хэрэглээнд дараах хязгааруудыг тогтоож өгдөг.

1.   Картаа АТМ-д хэрэглэхэд тавих хязгаарлалтууд

  • Та пин кодоо 24 цагийн дотор АТМ-д гурван удаа буруу оруулбал карт хураагдана.
  • АТМ-д ямар нэгэн үйлдэл хийхгүй 30 секунд болбол карт хураагдана.
  • Карт эзэмшигч өөрийн хүсэлтээр картаа түр хаалгасан бол АТМ-д хэрэглэхэд карт хураагдана.

Дээрх шалтгаануудын улмаас та картаа АТМ-д хураалгасан бол ХасБанкны төв албаны Тооцооны 1-р төвөөс өөрийн бичиг баримтын хамтаар ирж авна уу. Та картаа хэзээ очиж авч болох талаар ХасБанкны 1888 дугаартай утсанд (энгийн утасны тарифаар) хандаж лавлана уу.


2.   Нэг өдөрт зарлагадах бэлэн мөнгөний хэмжээнд тавих хязгаарлалтууд:

Дотоодод хэрэглэгдэх

 
Картын төрөл Мөнгөн дүн /төг/
Энгийн карт 3,000,000
Цалингийн карт 3,000,000
Мобиком Лоялти 3,000,000
Алтан карт  5,000,000
Байгууллагын карт 10,000,000
 


Олон улсад хэрэглэгдэх

 
Картын төрөл Мөнгөн дүн /ам.доллар/
Энгийн карт 2,000
Цалингийн карт 2,000
Алтан карт  3,000
Платинум 5,000
 


КАРТАА ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД

Та картаа хулгайд алдсан, гээсэн, хаясан, хаана байгааг нь олохгүй байгаа даруйдаа Банкны 1888 дугаарын утсанд (энгийн утасны тарифаар) хандаж картаа хаалгах хэрэгтэй. Банк таны хүсэлтээр картыг тань түр хаах бөгөөд таны хүсэлтээр дахин идэвхжүүлдэг.

Та шинээр карт захиалах бол ХасБанкны өөрт хамгийн ойр байрлах салбарт бичиг баримтын хамтаар хандана уу. Шинээр карт хэвлүүлэх үйлчилгээ нь хураамжтай байдаг. ХасБанкны картын хураамж, шимтгэлийн нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Ийнхүү картаа үрэгдүүлсэн даруй банкинд мэдэгдээгүйгээс ямар нэгэн луйврын гүйлгээ гарсан бол банк хариуцлагыг нь хүлээдэггүй.

КАРТЫН ХУГАЦАА ДУУССАНД ТОХИОЛДОЛД

Төлбөрийн картын хугацаа нь картын нүүрэн хэсэгт тэмдэглэгдсэн байдаг тул та картынхаа дуусах хугацааг төвөггүй мэдэх боломжтой. Жишээлбэл: Картын пластикан дээр 04/08 - 04/10 гэсэн байвал та картаа 2010 оны 4 дүгээр сарыг дуустал хэрэглэж болно.

Картын хугацаа дууссан картаар ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй тул та картаа яаралтай сунгуулаарай. Та картаа сунгуулахаар өөрт хамгийн ойр байрлах ХасБанкны салбарт биеийн байцаалт, картын хамтаар ирж хандана уу.

Картаа сунгуулахдаа жилийн хураамжийг төлөх хэрэгтэй болдог. ХасБанкны картын хураамж, шимтгэлийн нөхцөлтэй энд дарж танилцана уу.


КАРТАА ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Та картаа хэрэглэхдээ дараах зүйлсийг байнга анхаарна уу.

АТМ дээр үйлчлүүлэх

АТМ дээр үйлчлүүлэх нь маш хялбархан боловч та дараах зүйлсийг байнга анхаарна уу

  • Урдаа үйлчлүүлж буй харилцагчийг үйлчлүүлж дуустал цэнхэр шугамны ард хүлээх
  • АТМ-ийг зааврын дагуу ашиглах
  • Пин кодоо АТМ-д оруулахдаа аль болох бусдад харагдуулахгүй байхыг хичээх
  • Хэн нэгэн таны хийж буй үйлдлийг хараад байвал боловсноор харахгүй байхыг, үйлчлүүлж дуустал хүлээхийг анхааруулах
  • Картаа АТМ-д мартахгүй байх
  • Бэлэн мөнгөө АТМ-д мартахгүй байх
  • АТМ-ээс өгсөн баримтуудыг хадгалах
  • АТМ-д карт тань хураагдсан бол АТМ дээр байрлах банкны утас руу залгаж хэзээ, хаанаас авах боломжтойг тодруулах

Картын нууцлалыг хангах

Та картаа бусдад ашиглуулахгүйн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Карт дээрээ пин кодоо бичих болон хамт хадгалахгүй байх;
  • Картын пин кодыг бусдад мэдэгдсэн тохиолдолд АТМ дээр өөрчлөх эсвэл Банкны салбарт хандаж шинэ пин код хэвлүүлэх;
  • Картын нүүрэн талд байрлах 16 оронтой дугаарыг бусдад мэдэгдэхгүй байх;
  • Картын арын хэсэгт картын дугаарын ард тусдаа бичигдсэн гурван оронтой тоог бусдад мэдэгдэхгүй байх;
  • Картын хүчинтэй хугацааг бусдад мэдэгдэхгүй байх;
  • Интернэт гүйлгээ хийхдээ вэб хуудасны хаяг нь https://-ээр эхэлсэн сайтуудаар үйлчлүүлж байх;
  • Худалдан авалт хийсэн, бэлэн мөнгө авсан баримтуудаа хадгалж хэвших;
  • Сэжигтэй гүйлгээ гарсан даруй банкинд мэдэгдэж, картаа хаалгах;
  • Картаа хаясан, гээсэн, хулгайд алдсанаа мэдсэн даруй банкинд хандаж картаа хаалгах.

Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх

Та үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг байнга анхаарч байна уу.

  • Төлбөрөө төлөхөөр картаа үйлчилгээний байгууллагын ажилтанд өгөхдөө картаа хараанаасаа алдахгүй байх;
  • Олон дахин уншуулахаас сэргийлэх;
  • Баримт дээр гарын үсэг зурахдаа худалдан авсан барааны үнэ, картын дугаар, валют, огноо, цаг хугацаа үнэн зөв зэргийг шалгах;
  • Картаа мартаж гарахгүй байх.

 

ДАНСНЫХАА ҮЛДЭГДЛИЙГ МЭДЭХ БОЛОМЖУУД

Гар утаснаасаа

Та СМС-ээр картын дансныхаа үлдэгдлийг мэдэх боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Харилцагчийн үйлчилгээний төв 1888-аас

Та дансныхаа үлдэгдлийг мэдэхийн тулд банкныхаа дуудлагын төв 1888-д (энгийн утасны тарифаар)холбогдоно уу.

Банкны салбар, нэгж

Та дансныхаа үлдэгдлийг банкны салбараас мэдэхийн тулд төлбөрийн карт болон бичиг баримтынхаа хамтаар ирнэ үү.

АТМ-ээс

Та АТМ-ээс дансныхаа үлдэгдлийг мэдэх боломжтой.

Интернэтээр

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр картын дансныхаа үлдэгдлийг мэдэх боломжтой. Энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ДАНСНЫ ХУУЛГА АВАХ

Та дансныхаа хуулгыг дараах газруудаас авах боломжтой.

Интернэтээр

Та ХасБанкны интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлснээр картынхаа хуулгыг харах боломжтой. Энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
Банкны салбараас

Та элчингийн ярилцлаганд орох болон бусад шаардлагатай нөхцөлд дансныхаа дэлгэрэнгүй хуулгыг баталгаажуулж авах шаардлагатай бол Банкныхаа салбарт хандана уу.

АТМ-ээс

Та АТМ-ээс дансныхаа сүүлийн 5 гүйлгээний хуулгыг авах боломжтой. АТМ ашиглах заавартай энд дарж танилцана уу.

Имейл хаягаар

Банк нь карт эзэмшигч таны картын дансны хуулгыг Банкинд бүртгүүлсэн цахим хаягаар сард 2 удаа хүргүүлдэг. Та энэ үйлчилгээнд хамрагдахын тулд цахим  хаягаа Банкинд бүртгүүлэхэд л хангалттай.