Банкны тухай
Жилийн онцлох үйл явдал
| Огноо | Үйл явдал |
|---|---|
| 2008 оны 1 дүгээр сар | ХасБанкны татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 7 дахь жилдээ тасралтгүй өсч, 3.2 тэрбум төгрөгт хүрч, оны эцэст нийт активийн хэмжээ 208.0 тэрбум төгрөгт, нийт зээлийн багц 151.3 тэрбум төгрөгт, зээлийн тоо 62,788-т тус тус хүрлээ. Активын өгөөж (татварын дараахь ашгаар тооцсон) 1.76 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 21.6 хувьтай болов. Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк нь тус банкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлд хөрөнгө оруулж, дүрмийн санд тус бүр 10 хувийг эзэмшлээ. |
| 2008 оны 2 дугаар сар | Хөгжлийн санхүүгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ролийг цаашид хэрхэн төгөлдөржүүлэх арга замыг эрэлхийлэх, дэлхий дахины болон Монгол орныхоо шилдэг туршлагыг харилцан солилцох зорилгоор Хөгжлийн Санхүүгийн Үндэсний Чуулга Уулзалтыг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, НҮБ-ынХөгжлийн Хөтөлбөр, МХАҮТ-тай хамтран зохион байгууллаа. |
| 2008 оны 3 дугаар сар | Банкны үндсэн системийг шинэчлэх ажлын хүрээнд Оракл Финанс Сервисес Софтвэйр компанийн ФлексКюб системийг сонгож хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахаар боллоо. |
| 2008 оны 6 дугаар сар | Олон Улсын Бичил Санхүүгийн Төв (ОУБСТ)-ийн 11 дүгээр Бага Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХасБанк анх удаа Ази тивд буюу Монгол Улсад зохион байгууллаа. Чуулга уулзалтанд 48 орны 500 гаруй төлөөлөгчид оролцсон, олон улсын бичил санхүүгийн салбарт тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцсон, бүтээлч үйл явдал боллоо. |
| 2008 оны 7 дугаар сар | Монголбанкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 12 хувьд хүргэх, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг найдвартай хамгаалах үүрэг өгсний дагуу ХасБанк шинээр хувьцаа гаргаж, дүрмийн сангаа амжилттай нэмэгдүүллээ. Монгол Шуудан ХК-тай хамтран картнаас бэлэн мөнгө гаргах шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. |
| 2008 оны 8 дугаар сар | Толгой компанийн “ХАС-ГЭ” нэрийг “ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК болгон өөрчлөх тухай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулан, Хувь нийлүүлэгчдээс шийдвэрлэлээ. |
| 2008 оны 9 дүгээр сар | Монголын Хөрөнгө Оруулалт-2008 Форумыг ивээн тэтгэж 9 дүгээр сарын 10-11 ны өдөр Төрийн ордонд Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Euromoney conferences байгууллагатай хамтран зохион байгууллаа. |
| 2008 оны 10 дугаар сар | Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх “Майкро Старт” буюу “Бичил Гараа” төслөөс үүсэн санаачлагдсан ХасБанк өөрийн үндэс суурь тавигдсаныхаа 10 жилийн төрсөн ойг харилцагчдынхаа хамт тэмдэглэлээ. НҮҮДЛИЙН БАНК-ны үйлчилгээг нэвтрүүлж харилцагчид маань цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэт холбогдсон компьютер, Мобиком компанийн сүлжээтэй гар утас болон суурин утаснаас банкны үйлчилгээг авах боломжтой боллоо. |
| 2008 оны 11 дүгээр сар | 2008 оны дөрөвдүгээр улиралд Монголбанк (Төв банк)-аас тус банкинд газар дээрх ээлжилт шалгалт хийж дүгнэхэд ХасБанк нь CAMELS8 үнэлгээний дагуу “Сайн“ үнэлгээ авч, Монголын арилжааны 16 банкыг тэргүүлсэн хэвээр байна. |
| 2008 оны 12 дугаар сар | ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк нь хөрш зэргэлдээ улсуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж Киргиз Улсын “Мол Булак Финанс” компанид 30 хувийн хөрөнгө оруулалт хийлээ. Шинэ оны өмнө ХасБанкны Ерөнхий захирал ноён М.Болдыг төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа. |
| Огноо | Үйл явдал |
|---|---|
| 2009 оны 1 сарын 12 | ХасБанкны толгой компани "ТэнГэр Санхүүгийн Нэгдэл" шинэ удирдлагатай боллоо. |
| 2009 оны 1 сарын 23 | ХасБанк "Best contributor bank" боллоо. |
| 2009 оны 2 сарын 3 | Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ХасБанкинд айлчиллаа. |
| 2009 оны 2 сарын 4 | "Санхүүгийн үйлчилгээний чиг хандлага 2009 онд" уулзалт семинар зохион байгуулагдлаа. |
| 2009 оны 2 сарын 18 | Зах зээлд Тэргүүлэгч Банк-аар шалгарлаа. |
| 2009 оны 2 сарын 23 | “Хөгжилд хамтдаа” төслийн өдөрлөгтэй хамтарч ажиллалаа. |
| 2009 оны 2 сарын 25 | Ч.Ганхуяг Дэлхийн эдийн засгийн форумаас зарласан 2009 оны дэлхийн залуу удирдагчдын эгнээнд багтлаа. |
| 2009 оны 3 сарын 4 | Ёс зүйт банкны үйл ажиллагааг тэтгэх дэлхий нийтийн хамтын ажиллагаа эхэллээ. |
| 2009 оны 6 сарын 3 | ХасЛизинг ХХК Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авлаа. |
| 2009 оны 7 сарын 1 | Мобайл банкны "AMAR" үйлчилгээг нэвтрүүллээ. |
| 2009 оны 7 сарын 14 | Удирдах ажилтан бэлтгэх хөтөлбөрийг эхлүүллээ. |
| 2009 оны 8 сарын 25 | Мэргэжилтнүүд ур чадвараа дээшлүүллээ. |
| 2009 оны 9 сарын 4 | Ноён Ричард Ранкен болон Оливиер Марквет нар ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-д томилогдон ажиллахаар боллоо. |
| 2009 оны 9 сарын 24 | Люксембург улсын БлюОрчард хөрөнгө оруулалтын сан ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгч боллоо. |
| 2009 оны 9 сарын 24 | Хотынхоо утааг багасгаж, өвлийг өнтэй давах “Эко зээл”-ийг олгож эхэллээ. |
| 2009 оны 10 сарын 14 | ХасБанк дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт хүлэмжийн хийг бууруулсаны нөхөн олговор авсан анхны бичил санхүүгийн байгууллага боллоо. |
| 2009 оны 11 сарын 2 | ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК өөрийн хөрөнгөө нэмэгдүүллээ. |
| 2009 оны 11 сарын 16 | ХасБанкны санхүүгийн чадавхийг “тогтвортой” гэж үнэллээ |
| 2009 оны 11 сарын 17 | Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд ХасБанкаар vйлчлvvлж эхэллээ. |
| 2009 оны 11 сарын 30 | ХасБанк олон улсын нийгмийн хариуцлагын "Мөнгөн батламж" хүртлээ. |
| 2009 оны 12 сарын 12 | ХасБанк өөрийн хөрөнгөө нэмэгдүүллээ. |
| 2009 оны 12 сарын 17 | Кива төсөл монголд 1000 дахь зээлээ батлалаа |
| 2009 оны 12 сарын 21 | Эрчим хүчний хэмнэлттэй барилгын төслийг санхүүжүүлэхээр боллоо. |
| 2009 оны 12 сарын 28 | ХасБанк "Гранд Плаза" салбараа нээлээ. |
| Огноо | Үйл явдал |
|---|---|
| 2010 оны 1 сарын 4 | ХасБанк нь даяр тайлагнах санаачлагын (Global Reporting Initiative) үндсэн гишүүн байгууллагаар элслээ |
| 2010 оны 1 сарын 6 | ХасБанкны Баянзүрх дүүрэг дэхь тооцооны 05 дугаар төв харилцагчдын тав тухтай орчинг бүрдүүлсэн шинэ байрныхаа нээлтийг хийлээ. |
| 2010 оны 1 сарын 11 | ХасБанк ING банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. |
| 2010 оны 1 сарын 14 | АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг ХасБанктай жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн зээлийг дэмжих гэрээнд гарын үсэг зурав |
| 2010 оны 1 сарын 28 | ХасБанк орон сууцны зээлийн төв Ард кино театрын байранд нээгдлээ. |
| 2010 оны 2 сарын 28 | Монголын Менежментийн Холбооноос "Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгж"-ээр өргөмжиллөө. |
| 2010 оны 3 сарын 22 | ХасБанкны Чингэлтэй дүүрэг дэхь Тооцооны 03 дугаар төв шинэ салбарынхаа нээлтийг хийлээ. |
| 2010 оны 3 сарын 24 | ХасБанк Азийн Хөгжлийн Банктай худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа |
| 2010 оны 4 сарын 20 | МҮХАҮТ, МУ-н Засгийн газар хамтран 2009 оны шилдэг банкаар ХасБанкыг нэрлэж тэргүүлэгч таван банкны өргөмжлөл гардуулав. |
| 2010 оны 5 сарын 3 | Банкны Үндсэн Системээ шинэчилж FLEXCUBE (Флекс-Кюб) системд шилжлээ. |
| 2010 оны 5 сарын 21 | 2 дугаар Бизнес Үйлчилгээний төв Сентрал Тауэрт нээгдлээ |
| 2010 оны 6 сарын 30 | ХасБанк Олон Улсын Санхүүгийн Корпорациас Хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа |
| 2010 оны 7 сарын 16 | Тэнгэр Санхүүгийн нэгдэл болон ХасБанк, Киргизстаны "Мол Булак Финанс" компани дахь хувьцаагаа худалдлаа. |
